Зэсэн хүрд

Зэсэн хүрд

Order now

Description & Details

Xүрдийг эргүүлсний ач тус:

-Гэр байшинд эргүүлвээс орон байшин тэр тэнгэрийн орд харш болох бөгөөд идээ ундаа түүгээр өлссөн хүмүүсийн муу үйл хэлэнц түйтгэр ариусаж хэрцгий дайсан нугуудад үл дийлдэх нь магадтай.

-Хүрдийг нэгэн удаа эргүүлвээс хүний сэтгэл машид ариусан баясахаас эхлээд үрийн гурван лагшин таван билэг билгүүн өөрөө бүтэж гэрэл цацраах болно.

-Хүрд эргүүлэх үесийн Бодол бясалгал нь. Хүрд эргүүлэхийн зоригдол нь гэрэл цацарсанаар амьтан бүгд бээр нисванисын үйл хийгээд зовлон ба зургаан зүйл амьтны авъяас бүгд дарагдан ариусах болов оо гэж бодох ба увидас үүн лүгээ учрах болсоноор өөр бусад амьтан бүгдийг орчлонгийн уг болсон шалтгаан үр хийгээд нисванисын үйлийн түйтгэр зовлон бүхэн хоцроолгүй арилан гэтлэх болно. Орчлонгийн угийг тайлсан нь хүрд мөн хэмээн шамдал ихээр анхааран авагтун. Бүтээхүй ойр дор эргэлзээгүй болой гэж сэтгэлийн нэгэн үзүүрт буцалтгүй сүсгээр хамаг амьтны тусын тулд гэсэн санаагаар эргүүлдэг байна.

Menu